Витамин болон эрдэс бодис эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг тухай та сонссон л байх.Хэрвээ та эрүүл амьдралын хэв маягийг сонгож байгаа бол хийжүүлсэн, сахар орсон унд уснаас илүүнимбэгтэй ус нь илүү эрүүл сонголт болдог.
Өдөрт нэг аяга ууснаар эрүүл мэндэд маш тустай. Гэхдээ ингэж хэлснээр та бүхэн өдөрт нэг аяга нимбэгтэй ус уухгүй л болов уу. Учир нь нимбэгний исгэлэн амт, хүчлийн агууламж нь шууд л арааны шүүс гоожуулдаг. Харин нэгэн судалгаагаар хоол идэхдээ нэгээс хоёр аяга нимбэгтэй ус, хоол хооронд нэг аяга нимбэгтэй ус ууухыг зөвлөжээ. Өглөө босоод ч ч бас нэг аяга нимбэгтэй ус уух хэрэгтэй юм байна шүү
Нимбэгтэй ус уух 5 шалтгаан
-
Антиоксидантын уул уурхай.
Нимбэг нь С витаминаар баялаг бөгөөд,антиоксидант нь эсийг чөлөөт радиклаас хамгаалдаг. Түүнчлэн зүрх, судасны өвчин болон болон зүрхний хэм алдагдах эрсдлийг бууруулж, дархлааг дэмжиж, бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
“Нимбигний хүчил нь байгалийн хүчил агуулсан жимс юм. Тиймээс исгэлэн, гашуун амттайгаас гадна нимбэгтэй усанд лимоны хүчлийн давс агуулсан байдаг нь бөөрний чулуу үүсэхээс хамгаалдаг байна.”
Витамин С болон хүчилтэй нимбэгтэй ус нь олон төрлийн эрдэс бодис болон хэрэгтэй амин дэмийн нэгдэл агуулдаг. Эдгээр нь эрдсүүд нь эсийг хамгаалахаас гадна бодисын солилцоонд нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулж, глюкозийг тогтворжуулдаг.
2.Биеийн чийгшил хадгалдаг.
Биеийн үйл ажиллагаанд усны нэгдэл нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ.Бидний бие мах бод дахь эс болон өдийн үйл ажиллагаанд ус олон янзаар үйлчилдэг. Эрүүл хэв маягаар нимбэгтэй ус уух нь бие дэх чийгшлийг хадгалдаг. Цангааг тайлахаас гадна биеийн үйл ажиллагаа хэвийн явуулахад тусалдаг.
3. Арьсыг толигор болгоно.
Хэрвээ та бүхэн эрүүл, тунгалаг, толигор арьстай болохыг хүсвэл нимбэгний хүчлийн тусламжтайгаар хүссэн үр дүндээ хүрч болно. Нимбэг нь таны арьс арчилгааг олон төрлийн амин дэмээр баяжуулах болно. Үүнд арьсыг хоргүйжүүлж, байгалийн бактерийн эсрэг бодисоор хангахаас гадна арьсыг гэрэлтүүлж, өнгийг сэргээнэ.
4.Бөөр чулуужхаас сэргийлнэ.
Бөөр нэгэнт чулуужсан бол дахин үсэрхийлж, чулуужих хандлагатай байдаг. Гэхдээ урьдчилан сэргийлж болдог. Харвардын анагаах ухааны сургуулын нэгэн судалгаагаар өдөрт тал аяга шингэрүүлсэн нимбэгний шүүсуухад шээсний хүчлийг нэмэгдүүлдэг. Энэ нь бөөр чулуужихаас хамгаалах гайхалтай арга юм. Нимбэгний хүчил нь бөөрний чулуу үүсэхээс сэргийлэхээс гадна нэгэнт үүссэн чулууг задалж өгдөг.
5. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.
Нимбэгтэй усны бас нэгэн гайхалтай ид шид нь хоол боловсрох үйл ажиллагааг дэмжиж, хоолны задарлыг түргэсгэдэг. Ус нь хоол боловсруулах энзимийг шилжүүлэхэд тусалдаг бол нимбэгний хүчил нь ходоодны хүчлийн түвшинг дэмждэг.
Өглөө бүлээн эсвэл халуун нимбэгтэй ус уух нь хоол боловсруулах тогтолцоог хэвийн болгоход тусалдаг ба идсэн хоол хүнсийг шингээж, өтгөн хатах, хорт бодис хуримтлагдахаас сэргийлнэ.
Сэтгэгдэл үлдээх