2022 оны гоо сайхны чиг хандлага

2022 Нью-Йоркийн загварын 7 хоногийн хамгийн том гоо сайхны чиг хандлагаыг та бүхэндээ танилцуулж байна. 

Шинэ он гараад удаагүй байгаа ч Нью-Йоркийн загварын долоо хоног цаашдын гоо сайхны чиг хандлагын санаа гаргасан байна. Мэдээж загварын салбарын гоо сайхан үргэлж л хэтрүүлэгтэй байдаг(нүүр будалтын бүтээгдэхүүн болон, үс засалт хумсны талаар дурдаагүй болно.) Гэхдээ ямар ч брэндүүд маргаашийн чиг хандлагыг тодорхойлохыг үгүйсгэх аргагүй юм. 

 Тод өнгийн далавчид контураас урт долгионтой үс, Нью-Йорк загварын долоо хоногийн намар өвлийн 2022 гоо сайхны чиг хандлагыг толилуулсан арга хэмжээ энэ хоёрдугаар сард толилууллаа. Сүүлийн 2 жил бид нүүр будалтын томоохон сонголттой тулгараад байсан. (Уруулын будганд баяртай гэж хэлэн амны хаалт зүүж эхэлсэн билээ.)

 Хөл хорионоос гарах хүсэл нь шинэ зүйл туршиж үзэхэд ихээхэн нөлөөлснөөр илүү том бөгөөд зоригтой шийдлүүд гарч ирсэн. Ирэх улиралд ч бас энэ хандлага үргэлжлэх төлөвтэй. 

2022/2023оны Нью Йорк-н Намар/Өвөл-н загварын тайзнаас хумс засалтаас гадна үсээ шууж боох, мөн өнгө өнгийн нүдний будалт зэрэг чиг хандлагуудыг харж болох нь ээ.

Өнгөлөг далавчит контур

Мэдээж хэрэг сүүлийн үед далавчит контур хүчтэй давамгайлж байгаа билээ. Түүнчлэн Намар-Өвөл Нью-Йорк-ийн тайзнаас далавчит контур илүү өргөн зуралттайгаас гадна өнгө нэмэн гарч ирлээ.  Энэ жилийн LaQuan Smith дээр гарч ирсэн улаан болон хар өнгийн мууран контур нүд салгахыг аргагүй байсан бөгөөд Julia Fox-н урт бөгөөд хүчирхэг далавчит контураас ч харж болно.Christian Siriano-н загвар өмсөгч нар хонгор зул цэцгийн хөх өнгө болон хар өнгө хослосон далавчит будалттайгаар загварын тайзнаа алхлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг бусдад харагдахгүй.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах