Энэ жилийн нүдний будалтын чиг хандлагууд

Хэдэн жилийн өмнө л гэхэд бид олны танил, нүүр будалтын трэндийн хатан Кайли Женнер болон Жижи Хадид нарын будалтыг олон нийтэд танилцуулан, будалтыг нь дагадаг байсан. 

Харин одоо ямар будалт тренд болж байгаа бол. Энэ жил нүдний ухархайд тод өнгийн будалт хийх нь тренд болоод байгаа юм. Маш энгийн бөгөөд цаг үетэй хөл нийлүүлэн алхах шинэ будалт юм.

Энэ будалт эргэн ирсэн ч бүх зүйл хувьсан өөрчлөгддөг тул энэ жил өөр ямар будалт олны дунд түгэж, трендийг бий болгож байгааг харцгаая. Өмнө нь өнгөлөг будалтыг зовхин дээр дангаар нь эсвэл уусгаж л буддаг байсан. Харин одоо контуран будалт эсвэл . Жишээ нь Dune киноны нээлт дээр Зендаяа-н гайхалтай нүдний будалтаас харж болно. Нүдний контур дээр анхаарал хандуулахаас гадна энэ будалтыг хийсэн нүүр будагч Раоул Алежандре нил ягаан өнгийн саа нүдний хэлбэрийг урт мэт харагдуулахад ашигласан нь давтагдашгүй төрхийг бүтээсэн билээ.

Бид энэ будалтаас юуг хэрэгжүүлж болох вэ? Мэдээж хэрэг нүдний ухархай хэсэг дэх нүдний будалтыг анзаарахгүй байхын аргагүй юм. Смоуки нүдний будалт сонгосон байна уу эсвэл контуран будалт сонгосон байх нь хамаагүй, нүдний ухархай хэсэгт будалт хийн хэлбэрийг нь өөрчлөхөд л будалт тэр чигтээ шинэ трендийн будалтыг харуулах болно. Мэдээж хэрэг хүчирхэг харагдахаас гадна, нүдний будалтын суурийг натурал өнгөөр будаж, гол өнгөө хөмсөгний яс хүртэл уусгаж будах нь нүдийг илүү том бөгөөд эрч хүчтэй харагдуулна.

Энэ будалтын анхаарал татаж байгаа нэг зүйл бол ямар ч төрлөөр зохиомж хийж болох бөгөөд бүх нүдний хэлбэрт гайхалтай зохицуулан будаж болно.  Сүүлийн үед тренд болж будалттай хослуулан нүдний буланд сувдан шигтгээ ч нааж болох юм. Эсвэл өнгөөр тоглолт хийж ч болно. Энэхүү будалтын ерөнхий санааг ‘Euphoria’ киноноос авсан бөгөөд мэдээж хэрэг өөр шинэ будалтууд ч цаашид тренд болох нь гарцаагүй.  Энэхүү кино дээр ажилласан нүүр будаг Аш К Холм нүдний дотор болон гадаад буланд содон будалтыг хийснээр нүдийг өргөж, ширүүн атлаа хөгжилтэй мэт төрхийг гаргаж ирсэн билээ.

Хэрвээ контуран будалтын үнэнч шүтэн бишрэгч бол контураа ашиглахгүй  орхих нь гэж санаа зовохгүйгээр энэ будалтыг туршиж үзээрэй. Домог болсон нүүр будагч Ники Волфф-с нүдний буланд саа ашиглан контуран будалт хэрхэн хийснийг суралцаж болно.

Дан ганц энэ нүдний будалтыг хийх нь хангалтгүй санагдаж магадгүй гэхдээ нүдний буланд дах будалттай хослуулах бас нэгэн будалт байна. Та бүхний харж байгаачлан хацар өнгөлөгчийг хослуулан будаж яагаад болохгүй гэж. Нэг үгээр илэрхийлбэл- сэтгэл эзэмдэх мэт.

Та бүхэн эдгээр будалтыг туршиж үзэх үү?

1 Comments

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг бусдад харагдахгүй.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах