Нээлттэй ажлын байр

13 жилийн турш бид мэргэжлийн нүүр будалтын сургалт, үйлчилгээний чиглэлээр тэргүүлэн ажиллаж, олон мянган суралцагч, үйлчлүүлэгчдэдээ гоо сайхан төдийгүй өөртөө итгэх итгэлийг бэлэглэсээр ирлээ. Өнөөдөр бид өөрийн нэрийн косметикийн брэндийг хөгжүүлж, Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөх шинэ үеийн алхам хийж байна.

Хэрэв та Монголын брэндийг дэлхийн тавцанд гаргах зорилго, хүсэл тэмүүлэлтэй бол, манай багт нэгдэж, хамтдаа ирээдүйг бүтээхийг урьж байна.

  • Компанийн нэрийн косметик брэндийг хөгжүүлэх, зах зээлд таниулах,
    борлуулалтыг нэмэгдүүлэх
  • Брэндийн нутагшуулах стратеги боловсруулах, хэрэгжүүлэх
  • Маркетинг, идэвхжүүлэлтийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах
  • Брэндийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг удирдах
  • Шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг удирдах, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг төлөвлөх
  • Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн дүн шинжилгээ хийх
  • Брэндийн нөөц, бараа захиалгыг төлөвлөх, удирдах
  • Гадаад харилцаа, маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Брэнд хөгжүүлэлт, маркетингийн чиглэлээр 2–3 жилийн туршлагатай
  • Бүтээлч сэтгэлгээтэй, судалгаанд суурилан шийдвэр гаргах чадвартай
  • Борлуулалтын тайлан, дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцоолох чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Гоо сайхны салбарт ажилласан туршлагатай
  • Дижитал маркетинг, сошиал медиа сурталчилгаа удирдсан туршлагатай
  • Өндөр бүтээлч байдал, шинийг санаачлагч

Асуудал шийдвэрлэх, Хамтран ажиллах, Харилцааны чадвар, Брэндийн стратеги, Контент хөгжүүлэлт, Дижитал маркетинг, Зах зээлийн судалгаа, Сошиал медиа менежмент, Манлайлал

2,500,000-2.800.000

  • Карьерийн өсөлтийн боломж, сургалт хөгжлийн дэмжлэг
  • Гүйцэтгэлд суурилсан урамшуулал
  • Шинэлэг, залуу, бүтээлч хамт олон
  • Ажлын цагийн уян хатан систем
  • Компанийн зорилго, брэндийн өнгө төрхөд нийцсэн контент стратеги,
    төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
  • Вэбсайт, Facebook, Instagram, TikTok зэрэг сувгуудад зориулсан контент төлөвлөх, бүтээх, нийтлэх
  • Төлөвлөгөөний дагуу видео болон визуал контент бэлтгэж, сошиал сувгуудад идэвхтэй түгээх
  • Маркетингийн кампанит ажилд зориулсан бүтээлч контент боловсруулах
  • Онлайн сурталчилгаа (Paid Ads) удирдах, үр дүнг оновчтой болгох
  • Хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүн шинжилгээ гаргах, өсөлтийг хянах
  • Сошиал медиа хуудсуудын дагагч, оролцооны өсөлтийг хянах, дүгнэх
  • Маркетинг, PR эсвэл Дижитал маркетингийн чиглэлээр 1–2 жил ажилласан туршлагатай
  • Фото, видео засварлах болон график дизайн дээр ажиллах чадвартай
    (Adobe Premiere, Photoshop, Canva зэрэг хэрэглээний програм дээр
    ажилладаг бол давуу талтай)
  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинэлэг санаа гаргах чадвартай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй (контент судалгаа, орчуулга хийх түвшин
  • Багаар хамтран ажиллах, ажлын төлөвлөгөө хэрэгжүүлэх зохион байгуулалт
    сайтай
  • Гоо сайхан, загвар, амьдралын хэв маягтай холбоотой салбарт ажиллаж
    байсан туршлагатай
  • Сошиал медиа сурталчилгааны аналитик хэрэгсэл (Meta Business Suite,
    Google Analytics, TikTok Ads Manager гэх мэт) ашиглаж чаддаг
  • Влог, Reels, Shorts зэрэг богино хэмжээний видео контент бүтээх
    туршлагатай

Асуудал шийдвэрлэх, Хамтран ажиллах, Харилцааны чадвар, Контент хөгжүүлэлт, Дижитал маркетинг, Сошиал медиа менежмент

2,300,000-2.500.000

  • Карьер өсөх замнал, дижитал маркетингийн чиглэлээр суралцах, хөгжих
    боломжоор хангах
  • Гүйцэтгэлд суурилсан шагнал, урамшуулал
  • Шинэлэг, бүтээлч, залуу хамт олонтой хамтран ажиллах
  • Харилцагч, гэрээт борлуулагчдын захиалга хүлээн авч, нийлүүлэлтийг
    зохион байгуулах
  • Зах зээлийн тренд, хэрэглэгчийн хэрэгцээнд суурилан бүтээгдэхүүний нэр
    төрлийг тодорхойлох
  • Борлуулалтын сувгуудыг судалж, тэлэх, гэрээ хийх
  • Зах зээлийн нөхцөл байдалд уялдуулан үнийн бодлого боловсруулах
  • Борлуулалтын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулах
  • Төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, шаардлагатай арга хэмжээ авах
  • Онлайн захиалга, хүргэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Шинэ бүтээгдэхүүнийг E-commerce системд бүртгэх
  • Борлуулалт, маркетинг, санхүү, худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр
    их дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын чиглэлээр ажилласан туршлагата
  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, оновчтой шийдэл санал болгож хэрэгжүүлэх чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, олон нийтийн сүлжээнд ажиллах туршлагатай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Тайлан, бичиг баримт боловсруулах, ажилаа тайлагнах чадвартай
  • Word, Excel, PowerPoint зэрэг оффисын программуудыг эзэмшсэн, хурдан шивдэг, найруулан бичих, төлөвлөх чадвартай
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Хэрэглэгчийн үйлчилгээний төв, утсаар борлуулалт хийж байсан
    туршлагатай
  • Онлайн дэлгүүр, цахим системээр борлуулалт хийж байсан туршлагатай

1,800,000-2,200,000

  • Борлуулалтын чиглэлээр карьерээ өсгөх, мэргэжлийн ур чадвараа
    хөгжүүлэх өргөн боломж
  • Гүйцэтгэлд суурилсан урамшуулал, шагналын систем
  • Шинэлэг сэтгэлгээтэй, дэмжлэгтэй, залуу хамт олонтой хамтран ажиллах
  • Үйлчлүүлэгчийг найрсгаар угтаж авах, шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх
  • Сургалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж,
    борлуулалтыг дэмжих
  • Захиалга, бүртгэлийг стандартын дагуу CRM системд бүртгэх
  • Албан бичиг хэрэг, имэйл, албан тоот хөтлөлт хийх
  • Сошиал сувгуудаар дамжуулан харилцагчдад мэдээлэл түгээх, хариу өгөх
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
  • Бизнесийн удирдлага, менежмент, худалдаа, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний анхан–дунд түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, интернет
    орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай
  • Албан бичиг, баримтыг стандартын дагуу боловсруулах чадвартай
  • Хариуцлагатай, дүрэм журмыг мөрдөж ажилладаг
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • Үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Тогтвортой, найдвартай ажлын байр
  • Хөдөлмөрийн гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал
  • Эерэг, найрсаг хамт олон, карьерыг өсгөх боломж

1,500,000-1.800.000