Чиглэл: Нүүр будалтын сургалт, үйлчилгээ, стандарт, сошиал контент
Дадлагажигчийн тоо: 3 хүн
Чиглэл: Нүүр будалтын сургалт, үйлчилгээ, стандарт, сошиал контент
Дадлагажигчийн тоо: 3 хүн
Дадлагажигч хөтөлбөрийн зорилго:
Нүүр будалтын мэргэжилд дуртай, ур чадвараа тасралтгүй сайжруулж, салбарт өөрийн нэрийг гаргахыг хүсдэг хүмүүст зориулсан энэхүү хөтөлбөрийн зорилго нь таныг жинхэнэ мэргэжлийн нүүр будагч болох замд хүчтэй эхлэл тавихад оршино.
Дадлагажих хөтөлбөрийн нэгдүгээр үе шат: Танин мэдэх
Үргэлжлэх хугацаа: 1 сар / 2026.-01.12-2026.02.12/
Нүүр будалтын салбарын талаарх ерөнхий мэдлэгийг чиглүүлэгч багш ажилтнаас зөвлөгөө авч, энэ салбарын онцлогийг танин мэдэх, үйлчилгээний стандартын дагуу дадлага хэлбэрээр суралцах
Сургалт: Үйлчилгээний стандартын талаарх ойлголт, чиглүүлэх сургалт
Дадлагажих хөтөлбөрийн хоёрдугаар үе шат: Суралцах
Үргэлжлэх хугацаа: 1 сар /2026.02.12-2026.03.12/
Бүтээгдэхүүн, багаж хэрэгсэлтэй харилцах, бүтээгдэхүүний онцлогийг танин мэдэх, судалгаа хийх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд оролцох, бүтээлч ажил, зураг авалтад туслах
Сургалт: Сургалтын заах аргазүй, Нүүр будагчийн эзэмших нэмэлт ур чадваруудын талаар ойлголт авах
Дадлагажих хөтөлбөрийн гуравдугаар үе шат: Бие даах
Үргэлжлэх хугацаа: 1 сар /2026.03.12-2026.04.12/
Дадлагажих хөтөлбөрийн хүрээнд хуримтлуулсан ур чадварт суурилан судалгаа хийн, сорилт даалгавруудыг хийж гүйцэтгэх, төслийн багуудад орж суралцах
Сургалт: Creating contents