Охины тань гоо зүйн мэдрэмж хаанаас эхэлдэг вэ? 

Нэг л өдөр охин тань таны будгийн цүнхийг онгойлгоод, нүд, уруулаа будчихсан зогсож байна гэж төсөөл дөө… 

Та энэ үед та “Битгий оролдоорой!” гэж загнах уу,  эсвэл “чи минь гоё мэдрэмжтэй юм аа” гэж инээмсэглэх үү? 

Ихэнх ээжүүдийн хувьд энэ бол зүгээр нэг сахилгагүй үйлдэл мэт санагдаж магадгүй.
Гэхдээ бодит байдал дээр энэ бол хүүхдийн гоо зүй, өнгө, өөрийгөө илэрхийлэх сонирхол анх сэрж буй мөч юм.

Хүүхдийн гоо зүйн мэдрэмж хэзээнээс эхэлдэг вэ? 

Би 15 жилийн турш makeup artist-аар ажиллахдаа, мөн олон судалгаануудаас уншиж судлахдаа нэг зүйлийг маш тод ойлгосон.  Хүүхдийн өнгө, будаг, гоо сайхныг мэдрэх сониуч зан 3 наснаас эхэлдэг гэдгийг судалгаанууд баталдаг. 

Энэ нас бол хүүхэд: 

  • Өнгийг ялгаж сурч эхэлдэг 
  • Хэлбэр, дүр төрхөд татагддаг 
  • Өөрийгөө илэрхийлэх оролдлого хийж эхэлдэгхамгийн чухал үе юм. 

Тиймээс энэ сониуч занг хорих биш, зөв, аюулгүй, бүтээлч аргаар дэмжих нь хүүхдийн ирээдүйн хөгжилд асар том суурь болдог.  

Яагаад бага насанд нь дэмжих хэрэгтэй вэ? 

Хэрвээ яг сониуч байгаа энэ насанд нь дэмжиж өгөхгүй бол, өсвөр насанд нь “эмэгтэйлэг бай”, “өөртөө анхаарал тавь”, “арьсаа зөв арчил” гэж хэлээд нэмэр багатай. 

Учир нь гоо зүйн мэдрэмж, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх ча

двар бага наснаас л аажмаар төлөвшиж эхэлдэг. 

Өнөөдрийн жижиг дэмжлэг маргаашийн өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг бүсгүйн эхлэл болдог. 

Facechart Makeup for Girls — Зүгээр нэг буддаг ном биш 

Бид энэ ойлголт дээр үндэслэн Facechart Makeup for Girls номыг жил гаруй хугацаанд таны охинд зориулан бүтээсэн юм.
Энэ бол зүгээр нэг буддаг ном биш харин охины тань өөртөө итгэх итгэл, гоо зүйн мэдрэмжийн эхлэлийг тавих гоо зүйн тоглоом юм.

Тус ном нь: 

  • Монгол охидын төрхөөс сэдэвлэсэн 5 өөр дүрийг мэргэжлийн зураачаар зуруулж бүтээсэн 
  • Үндэсний хувцас, гоёл чимэглэл бүхий стикер, 5 өнгийн, 4 хэмжээст шигтгээнүүдтэй 
  • Хүүхдийн арьсанд аюулгүй, 100% веган 4 төрлийн будаг /тень, хацар өнгөлөгч, уруулын будаг, хөмсөг, нүд, уруулын харандаанууд /, 4 төрлийн багстай
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид бүрэн шинжлүүлж, харшлын тест хийгдсэн
  • Хүүхдийн бүтээгдэхүүнээр дагнасан  Олон улсын ISO стандартуудэзэмшдэг үйлдвэрт үйлдвэрлүүлсэн 
  • Бүтээлч сэтгэлгээ, гарын эв дүй, өнгө болон гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан Монголын анхны гоо зүйн тоглоом юм. 

Ээж бүрийн охиндоо өгөх хамгийн сайхан бэлэг 

Та Охиноо:

  • Дэлгэцнээс холдуулж
  • Өнгөөр сэтгэж
  • Өөрийгөө илэрхийлж 
  • Бүтээлчээр хөгжих боломжийг өгөх нь өнөө цагийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. 

Facechart Makeup for Girls  бол охины тань гоо зүйн мэдрэмж, өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээний анхны, зөв, аюулгүй алхам юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг бусдад харагдахгүй.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах