Нүүр будалтаар суларч унжсан арьсыг илүү гэрэлтсэн, илүү залуу харагдуулах бяцхан зөвлөгөөг та бүгдэд хүргэе.
Та энэхүү нийтлэлээс хэрхэн өөрийн арьсны онцлогт тохирсон хамгийн сайн бүтээгдэхүүнийг зөв сонгон авах, хэрхэн зөв хэрэглэх талаар ойлголттой болоорой.
1. Арьсны өнгөндөө тохирсон суурь крем сонгох
Өөрт тохирсон өнгөтэй суурь крем сонгосноор арьс эрүүл, толигор харагдах нэг шалтгаан болдог. Хэрвээ та буруу өнгийн суурь крем түрхсэн бол ийм дүр төрхийг бүтээж чадахгүй юм. Та зөвхөн цайвар, бор гэх өнгөний талаарх мэдлэгтэй бол сүүлийн үед маш олон төрлийн өнгөтэй суурь крем гарсан тул өөрийн арьсны өнгийг мэдэх хэрэгтэй. Гурван төрлийн арьсны өнгө байдаг.
Дулаан (шаргал, улаан, шар)
Хүйтэн (ягаан, цайвар ягаан)
Саармаг (Шар болон ягаан өнгийн холимог)
Та өөрийн арьсны өнгийг тодорхойлохдоо бугуйн дотор талын вений судсыг ажиглан мэдэж болно. Хэрвээ судас тань ногоон өнгөтэй бол та дулаан өнгийн арьстай, хэрвээ цэнхэр өнгөтэй бол та хүйтэн төрлийн арьстай. Таны судас ногоон эсвэл цэнхэр өнгөтэй харагдаж байвал та саармаг төрлийн арьстай байх нь.
2. Хуурай пудрээс илүү крем эсвэл шингэн төрлийн бүтээгдэхүүн сонгоорой.
Хуурай пудрийн хувьд нарийн үрчлээсийг илүү тодотгож харагдуулахаас гадна будалтын хэт зузаан мэт санагдуулдаг. Тиймээс хуурай бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, оронд нь крем эсвэл шингэн бүтээгдэхүүнийг худалдаж авахыг зөвлөж байна. Үүнд суурь,хацар өнгөлөгч, сүүдэр, нүдний будаг хүртэл багтана.” Дээрээс нь ихэнх эмэгтэйчүүдийн арьс нас ахих тусам хуурайших хандлагатай байдаг тул чийгшүүлэгчтэй тосыг хэрэглэх хэрэгтэй. Мөн “шингэн суурьтай бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бага хэмжээгээр эхэлж, аажмаар нэмэгдүүлэх маягаар бүтээгдэхүүнээ хэрэглэхийг зөвлөж байна.
3.Суурь кремийг нимгэн түрхэхдээ зөөлөн үстэй саглагар багс ашиглах
Хэрвээ та суларч унжсан арьстай бөгөөд шаардлагатай хэмжээнээс их хэмжээний суурь тос хэрэглэдэг бол энэ нь бүтээгдэхүүнүүдийг нарийн үрчлээс, үрчлээс рүү нэвчиж, нүүр будалтыг бүхэлд нь зузаан мэт харагдуулах хандлагатай байдаг.
Үүний оронд та маш хөнгөн будах хэрэгтэй, эсвэл хэрэв та цаг зав муутай бол нүүрэндээ суурь крем,сүүдэр, хацар өнгөлөгч, өө дарагчийг зэрэг түрхээд спонжоор ойрхон зайд хөнгөн товших маягаар будаад үзээрэй. Энэ нь будалтыг зузаан биш илүү гялалзсан, залуу харагдуулах болно.
Будгаа зөв түрхэх үйл явц нь суурьтай адил чухал юм. Түүнчлэн суурь кремээ багсаар түрхэх нь таны арьсны хялгасан үрчлээсийг тодруулахгүй оронд нь толигор харагдуулах болно.
4. Нүдийг цоглог, өргөгдсөн мэт харагдуулах будалт хийх
Нүд нь зөвхөн таны сэтгэлийн цонх төдийгүй таныг цоглог, 10 насаар залуу мэт харагдуулах хамгийн чухал зүйлүүдийн нэг юм.
Нэгдүгээрт, ” нүдний төгсөл хэсэгт бараан өнгийн тенийн сүүдрийг хэрэглэж, будалтаа дээш нь уусгаж будах хэрэгтэй. Энэ нь таны нүдийг илүү сэргэг харагдуулахаас гадна унжсан арьсыг өргөсөн мэт харагдуулах юм.
Дараа нь уусгалтаа арьс руу шилжүүлэхээс өмнө хүнд өнгөний доод хэсгийн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Энэ нь улам өргөгдсөн харагдах байдлыг тодруулж харагдуулдаг. Дараа нь нүдээ илүү цэвэрхэн харагдуулахын тулд нүдний дотор буланд болон зовхиныхоо доод хэсэгт илүү цайвар өнгийн сүүдэр тавих хэрэгтэй.
Будалтын төгсгөл хэсэгт нүдийг сэргэг, гялалзсан харагдуулахын тулд нүдний аньсагаа цагаан эсвэл цайвар өнгөөр будахад л та бүхний хүсээд буй будалт бий болох болно.
5. Сормуусаа будаарай.
Сормуусаа будахдаа төгсгөл хэсгийг илүү уртасгаж тодотгож будвал нүдийг сэргэг харагдуулах нэг арга болдог. Нүдээ илүү сайхан харагдахын тулд хагас өргөлттэй хиймэл сормуус нэмж болно. Харин нүдний уут, үрчлээс дээр анхаарлаа хандуулахгүйн тулд доод сормууснаасаа зайлсхийх хэрэгтэй. Юу ч хийсэн бай, доод сормуусандаа бараан сүүдэр эсвэл өтгөн сормуусны будаг түрхэхээс татгалзаарай. Учир нь энэ нь нүдийг доош татаж, таныг наснаасаа хөгшин харагдуулна” гэж зөвлөлөө.
Сэтгэгдэл үлдээх