НЭГ. Ерөнхий нөхцөл
1.1 narumi.mn цахим худалдаа, үйлчилгээний сайт нь “НАРУМИ” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.narum.mn сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх эрхтэй болно.
1.3 Сайтын аюулгүй байдал болон гишүүний мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
1.4 Худалдан авагчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг narumi.mn, info@narumi.mn, 77187777 дугаарт хүлээн авч зохих журмын дагуу шийдэж өгнө.
ХОЁР. Хэрэглэгчийн эрх,үүрэг
2.1 Цахим худалдаа, үйлчилгээний тэмдэгтүүд нь “Наруми” ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вебсайтын лого, нэр, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
2.2 Хэрэглэгч нь narumi.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг “НАРУМИ” ХХК хариуцахгүй болно.
2.3 Хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
2.4 Хэрэглэгч компани болон бүтээгдэхүүний талаар худал, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй.
ГУРАВ. Компанийн эрх, үүрэг
3.1 www.narumi.mn үйлчилгээ, цахим худалдаа, цахим сургалтын сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдан борлуулах зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны институтын шаардлага хангасан сургалт борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
3.2 Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
3.3 Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
3.4 Өөрсдийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
3.5 Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.
3.6 Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.