Нууцлалын бодлого

НЭГ. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах

    1. narumi.mn сайт нь гишүүний мэдээллийг зөвхөн сайтын үйлчилгээ үзүүлэх, худалдан авсан барааг хүргэх, хөнгөлөлт урамшууллын мэдээлэл цаг алдалгүй хүргэх зорилгоор ашиглана.
    2. Гишүүний ID ба нууц үгний нууцлалыг гишүүн өөрөө бүрэн хариуцах бөгөөд өөрийн ID ба нууц үгийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулах ба ил болгож үл болно.
    3. Сайтаас үл хамааран гишүүн өөрийн үйлдэл ба эс үйлдлээрээ гишүүнийхээ ID ба нууц үгийг бусдад мэдэгдсэнээс үүссэн хохирол ба хариуцлагыг гишүүн өөрөө бүрэн хариуцна.
    4. Гишүүн өөрийн ID ба нууц үгийг бусдад алдах, түүний ID ба нууц үгийг гуравдагч этгээд ашиглаж байгааг мэдсэн тохиолдолд компанид дариу мэдэгдэх ёстой бөгөөд компани хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллана.
    5. Хэрэглэгч narumi.mn вэбсайтад бүртгүүлэхдээ сайтаас шаардсан нууц үгийн бодлогын дагуу хүчтэй нууц үг оруулах үүрэгтэй. Хангалттай хүчтэй нууц үг үүсгээгүй, нэвтрэх мэдээллээ бусдад алдсанаас болж үүссэн аливаа асуудалд “Наруми” XXK хариуцлага хүлээхгүй.

ХОЁР. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл 

  1. Сайтын үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд “Наруми ХХК” хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно;
  • Худалдан авсан бараа захиалга, хүргэлттэй холбоотой мэдээллийг авахад ашиглана. Үүнд: Овог, нэр, утасны дугаар, цахим шуудан, мэдээлэл илгээх, бараа бүтээгдэхүүн хүргэх хэрэглэгчийн хаяг байршил;
  • Хэрэглэгчийн шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээлэл хүргэх;
  • Онлайн сургалтын бүртгэл, худалдан авалтын мэдээллийг авахад ашиглана. Үүнд: Цахим шуудан, овог,нэр, утасны дугаар
  • Системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх;
  • Техникийн засвар хийх;
  • Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
  • Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус.

ГУРАВ. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх 

  1. Наруми ХХК нь хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, бусдад түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно. 
  2. Хэрэглэгч өөрийн бүртгэлээр худалдан авсан онлайн хичээлийг гуравдагч этгээдэд хуваалцсан тохиолдолд бүтээгдэхүүн үйлчилгээний худалдаж авсан үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хариуцлага тооцон “Наруми” ХХК хэрэглэгчээс нэхэмжлэх эрхтэй.

ДӨРӨВ. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

  1. “Наруми” ХХК нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
  2. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Наруми” ХХК хариуцахгүй болно. “Наруми” ХХК нь хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.

ТАВ. Хэрэглэгч мэдээллээ удирдах

  1. Хэрэглэгч хувийн мэдээллийг хэдийд ч өөрчлөх боломжтой.
  2. Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой

Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд info@narumi.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 3-5 хоногийн дотор narumi.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

ЗУРГАА. Нууцлалын бодлогын шинэчлэлт

  1. Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой ба “Наруми ХХК” нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй.  
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.
  3. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр narumi.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.