Нүүр будагчийн “Дадлагажих хөтөлбөр 2026”

Чиглэл: Нүүр будалтын сургалт, үйлчилгээ, стандарт, сошиал контент

Дадлагажигчийн тоо: 3 хүн

Дадлагажигч хөтөлбөрийн зорилго:

Нүүр будалтын мэргэжилд дуртай, ур чадвараа тасралтгүй сайжруулж, салбарт өөрийн нэрийг гаргахыг хүсдэг хүмүүст зориулсан энэхүү хөтөлбөрийн зорилго нь таныг жинхэнэ мэргэжлийн нүүр будагч болох замд хүчтэй эхлэл тавихад оршино.

Дадлагын хугацаанд танд өгөх боломжууд

1

Нүүр будалтын онол-практикийн мэдлэгийг системтэйгээр олгох, бодит үйлчлүүлэгч дээр ажиллах туршлагажуулах

2

Мэргэжлийн нүүр будагчаар өсөх боломжийг бүрдүүлэх, стандарт үйлчилгээ үзүүлэх түвшинд бэлтгэх

3

Дадлагажигчдыг салбарын ёс зүй, харилцаа, үйлчилгээний соёл, стандарт чиглэлээр хөгжүүлэх

4

Ирээдүйд бие даан ажиллах, багийн орчинд зохицох, үйлчлүүлэгчтэй харилцах зэрэг карьерын суурь ур чадварыг төлөвшүүлэх

5

Мэргэжлийн карьер бүтээх эрмэлзэлтэй залуучуудад жинхэнэ бодит ажлын орчинд туршлага хуримтлуулах боломж

6

Наруми-н багш нар, Мастер, Мэргэжлийн нүүр будагчдаас суралцах

7

Наруми-н хөгжүүлэлж буй төслүүлдэд оролцох

8

Цаашид Наруми-багт гэрээт болон үндсэн нүүр будагчаар ажиллах боломжийг олгоно

Дадлагажигчдад тавих үндсэн шалгуур

  • Нүүр будалтын чиглэлээр суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зорилготой
  • Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандаж суралцах хандлага сайтай
  • Дадлагажих хугацаанд цаг заваа бүрэн зориулах боломжтой
  • Нүүр будалтын чиглэлээр суралцаж байсан бол давуу тал болно
  • 18-30 насны
  • Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Сошиал сувгийг идэвхтэй ашигладаг
  • Рийл хийх, сошиалд өөрийгөө нээлттэй илэрхийлэх чадвартай
  • AI платформуудын ойлголттой

Хөтөлбөрийн үе шатууд

Дадлагажих хөтөлбөрийн нэгдүгээр үе шат: Танин мэдэх 

Үргэлжлэх хугацаа: 1 сар / 2026.-01.12-2026.02.12/

Нүүр будалтын салбарын талаарх ерөнхий мэдлэгийг чиглүүлэгч багш ажилтнаас зөвлөгөө авч, энэ салбарын онцлогийг танин мэдэх, үйлчилгээний стандартын дагуу дадлага хэлбэрээр суралцах

Сургалт: Үйлчилгээний стандартын талаарх ойлголт, чиглүүлэх сургалт

Дадлагажих хөтөлбөрийн хоёрдугаар үе шат: Суралцах

Үргэлжлэх хугацаа: 1 сар /2026.02.12-2026.03.12/

Бүтээгдэхүүн, багаж хэрэгсэлтэй харилцах, бүтээгдэхүүний онцлогийг танин мэдэх, судалгаа хийх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд оролцох, бүтээлч ажил, зураг авалтад туслах

Сургалт: Сургалтын заах аргазүй, Нүүр будагчийн эзэмших нэмэлт ур чадваруудын талаар ойлголт авах

Дадлагажих хөтөлбөрийн гуравдугаар үе шат: Бие даах 

Үргэлжлэх хугацаа: 1 сар  /2026.03.12-2026.04.12/

Дадлагажих хөтөлбөрийн хүрээнд хуримтлуулсан ур чадварт суурилан судалгаа хийн,  сорилт даалгавруудыг хийж гүйцэтгэх, төслийн багуудад орж суралцах

Сургалт: Creating contents

CV илгээх

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026.01.05 дуустал