Байгууллагын гоо зүйн соёл нь байгууллагын үнэ цэнэ, зах зээлд эзлэх байр суурь, бусдаас ялгарах онцлогийг тодруулан гаргаж өгөхөөс гадна ажилчдыг илүү итгэлтэйгээр чанартай үйлчилгээ үзүүлэх замаар борлуулалтыг өсгөх хөшүүрэг болдог.
Тиймээс өөрсдийн бусдаас ялгарах дүр төрхийг тодорхойлж буй байгууллага, гоо сайхан, нүүр будалтын брэндүүдийн худалдааны зөвлөхүүдэд бид бүхэн гоо зүйн сургалтын үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлэх болно.