Нээлттэй ажлын байр

13 жилийн турш бид мэргэжлийн нүүр будалтын сургалт, үйлчилгээний чиглэлээр тэргүүлэн ажиллаж, олон мянган суралцагч, үйлчлүүлэгчдэдээ гоо сайхан төдийгүй өөртөө итгэх итгэлийг бэлэглэсээр ирлээ. Өнөөдөр бид өөрийн нэрийн косметикийн брэндийг хөгжүүлж, Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөх шинэ үеийн алхам хийж байна.

Хэрэв та Монголын брэндийг дэлхийн тавцанд гаргах зорилго, хүсэл тэмүүлэлтэй бол, манай багт нэгдэж, хамтдаа ирээдүйг бүтээхийг урьж байна.

  • Үйлчлүүлэгчид мэргэжлийн нүүр будалтын үйлчилгээ үзүүлэх 
  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлон бүтээгдэхүүн, үйлчилгээний зөвлөгөө өгөх 
  • Нүүр будалтын сургалт, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хийх 
  • Хэрэглэгчтэй утсаар захиалга бүртгэх, цаг товлох, борлуулалт хийх  
  • Сошиал сувгаар харилцагчтай холбогдох, мэдээлэл хүргэх  
  • Маркетингийн контент, зураг авалт, сурталчилгаанд оролцох  
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх  

Мэргэжил, туршлага 

  • Нүүр будалтын мэргэжлийн сургалтад хамрагдсан  
  • Нүүр будалтаар 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай  
  • Будалтын техник, ур чадвар сайн  

Мэргэжлийн ур чадвар 

  • Үйлчилгээ + борлуулалтыг хослуулан хийх чадвартай  
  • Үйлчлүүлэгчид тохирсон шийдэл санал болгох, ятган борлуулах ур чадвартай 
  • Сошиал орчинд идэвхтэй, контентод оролцох чадвартай 
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай 
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй

Хувь хүний ур чадвар  

  • Харилцааны өндөр соёлтой, эерэг хандлагатай 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай (Зайнаас ажиллах чадвартай)  
  • Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай 
  • Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах  
  • Салбартаа өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй 

Давуу тал 

  • Борлуулалтын туршлагатай 
  • Сошиал медиа хөтөлж байсан 
  • Сургалт заадаг / урт болон богино бичлэг хийдэг 
  • Өдрийн хоол
  • Карьер өсөх боломж 
  • Нэмэлт урамшуулал, шинийг сурч хөгжих боломж  

Цалин – Үндсэн цалин 1,500,000(Нэмэгдэл хөлсБорлуулалтын гүйцэтгэлийн  урамшуулал)  

Мэйл хаяг: ceo@narumi.mn , narmandakh@narumi.mn  анкет хүлээж авах болон дээрхи CV илгээх товчийг дарна уу

 Хаяг : БЗД, 25-р хороо, Натур худалдааны баруу талд UB Tower, 9 давхар, 1110 тоот  

Салбар : Нүүр будалтын үйлчилгээ, сургалт, бүтээгдэхүүн борлуулалт

99008656