Character makeup киноны нүүр будалтын сургалт

Дадлага 80%
Онол 20%

Монголын кино урлагийн салбарын нүүр хувиргагчдын ур чадварыг олон
улсын туршлагад тулгуурласан цогц сургалтын хөтөлбөрөөр үе шаттайгаар хөгжүүлэх зорилгын хүрээнд Соёлын Яам, Кино урлагийг дэмжих сангийн дэмжлэгээр Наруми академи “CHARACTER MAKEUP” киноны нүүр хувиргалтын сургалтыг явуулах гэж буй баяртай мэдээг дуулгахдаа таатай байна.
Сургалт маань киноны нүүр хувиргагч мэргэжлээр олон улсын туршлагад тулгуурласан, чадамжид суурилсан сургалтын цогц хөтөлбөртэй, стандартад нийцсэн гарын авлага, сургалтанд ашиглагдах будаг хэрэгсэл, материалаар бүрэн хангагдсан, суралцагч бүрт #Makeupkit бэлэглэх Киноны нүүр хувиргагчаар ажиллах чин хүсэлтэй нүүр будагчдыг бүртгэж эхэллээ.

Сургалтын онцлог

1

Нүүр хувиргалтын мастер багш нар

2

Эрчимжүүлсэн хөтөлбөр

3

Стандарт анги танхим

4

Мэргэжлийн чанартай будаг, хэрэгсэл

5

Нүүр хувиргалтын цогц суурь мэдлэг

6

Гарын авлага

Сургалтын хөтөлбөр.

Нүүр будалт, хувиргалтын үүсэл хөгжил
Олон улсын киноны нүүр хувиргалтын хөгжлийн чиг хандлага
Киноны нүүр хувиргалтын төлөвлөгөө, бэлтгэл ажил
Хөдөлмөрийн аюулгүй байдал
Киноны орчин үеийн хувиргалтын бүтээгдэхүүний онцлог, хэрэглээ
Нүүрний анатоми
Орчин үеийн болон Түүхэн киноны хувиргалтын онцлог
Сахал наах, нэхэх технологи
Хиймэл хамар хийх арга
Хөхрөлт
Хөгшрөлт
Шарх, сорви
Түлэгдэлт
Хөлдөлт гэх мэт Киноны нүүр хувиргалтын үндсэн суурь будалт, хувиргалтууд бүгд заагдах болно.

Таны эзэмших ур чадвар

  • Бүтээгдэхүүний сонголт зориулалт
  • Үйлчлэгчтэй харилцах чадвар
  • Үйлчилгээний стандарт
  • Дасгал ажлын гом дээр ажилласнаар гараа зүгшрүүлэх
  • Будалтын зав дэс дараалал
  • 7 Төрлийн будалт
  • Багсны зөв хэрэглээ
  • Нүдний хэлбэрт тохируулан будалт хийж сурах
  • Нүүрний зөв хэлбэржүүлэлт хийж сурах
  • Хөмсөг будах 3 төрлийн техник сурах
  • Уруулын хэлбэрийг засаж, уусгаж будах техник

Төлбөр & Бүртгэл

СУРГАЛТЫН ТӨЛБӨР: Бүх будаг хэрэгсэл сургалтаас бүрэн хангахаас гадна Суралцагч бүрт makeup kit бэлэглэнэ.

2023.12.31 дотор төлбөрийн 30% төлвөл – 2.500.000₮ 

2024.03.31 дотор төлбөрийн 30% төлвөл – 3.000.000₮

Бүртгүүлэх

Нэгдсэн хуваарь

Хуваарь харах

Хичээлийн сэдэв

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
1. Нүүр будалт, хувиргалтын үүсэл хөгжил
2. Тайз, дэлгэцийн нүүр хувиргалтын онцлог, үндсэн ойлголт
3. Киноны нүүр хувиргалтын хөгжлийн чиг хандлага
4. Анатоми, хөдөлмөрийн аюулгүй байдал
5. Мэргэжлийн тусгай бүтээгдэхүүний хэрэглээ
6. Өнгө холих гаргах техник
7. Киноны суурь будалт хийх техникт суралцах
8. Киноны нүүр хувиргалтын төлөвлөгөө гаргах, дүрийн судалгаа хийх
9. Хөхрөлт хийх
10. Сахал нэхэх
11. Хиймэл цус, нөж хийх арга
12. Хөхрөлт
13. Театрын, киноны хөгшрөлт
14. Шархи сорив
15. Түлэгдэл, хөлдөлт

Үргэлжлэх хугацаа

1 сар 120 цаг /7 хоногт 5 удаа/

Хичээлийн цаг  Даваа-Баасан 09:00-15:00 цаг